Буцаалтын нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-11-03.

Богино хариулт

Ном бүтээгдээгүй, эсвэл хүүхэд зурган дээрээ тод адилгүй гарч, 2 удаа үнэгүй дахин зуруулсны дараа ч засагдаагүй бол төлсөн мөнгийг бүтнээр нь буцаана.

Төлөхөөс өмнө

  • Нүүр, 1-р хуудсыг уншуулж үнэгүй харна.
  • Нүүрийн зураг таалагдахгүй бол 2 удаа үнэгүй дахин зуруулна.
  • Таалагдсан үедээ л төлнө.
  • QPay-ээр төлбөр бүтэн орсныг шалгасны дараа л бүтэн ном нээгдэнэ.

Хэзээ буцаах вэ

Дараах тохиолдолд бүтэн буцаалт хийнэ:

  1. Төлбөр орсон боловч ном бүтээгдээгүй, эсвэл зарим хуудас гараагүй, бид засаж чадаагүй.
  2. Хүүхдийн зураг оруулсан, хүүхэд зурган дээрээ тод адилгүй, 2 хуудсыг үнэгүй дахин зуруулсны дараа ч адилгүй хэвээр.
  3. Төлбөр орсон боловч ном нээгдэхгүй, хоолой тоглогдохгүй, PDF татагдахгүй, бид засаж чадаагүй.
  4. Нэг захиалгыг хоёр удаа төлсөн (илүү төлөлтийг буцаана).

Хэзээ буцаахгүй вэ

  • Таны бодол өөрчлөгдсөн, PDF-ээ татаж авсан.
  • Зургийн хэв маяг, үлгэр, хоолой таны төсөөлсөнтэй адилгүй. Үүнд 2 хуудсыг үнэгүй дахин зуруулна.
  • «Зохиомол дүр» сонгосон бол хүүхэдтэй адилгүй гэдгээр буцаахгүй.
  • Таны бичсэн нэр, мэдээлэлд алдаа байсан. Бид бичсэнээр тань бүтээдэг.
  • 7 хоногийн хугацаа хэтэрсэн.

Эргэлзээтэй тохиолдолд бид таны талд шийднэ.

Хэрхэн хүсэх вэ

  1. support@ulger.app хаягаар бидэнд бичнэ.
  2. Дараахыг явуулна:
    • Захиалгын код (номын хуудас, «Миний номууд» хэсэгт байгаа). Олдохгүй бол төлсөн цаг, дүн эсвэл банкны баримтын сүүлийн цифрүүд.
    • Хүүхэд адилгүй бол: аль хуудсанд.
  3. Бид захиалгыг олж шалгана.
  4. Үнэгүй дахин зуруулах эрх үлдсэн бол эхлээд санал болгоно. Та хүсвэл шууд мөнгө буцаана.

Хугацаа

  • Хүсэлтийг төлбөр хийснээс хойш 7 хоногийн дотор гаргана.
  • Бид 1 ажлын өдрийн дотор хариулна.
  • Зөвшөөрсөн бол мөнгийг 3 ажлын өдрийн дотор төлсөн дансанд эсвэл таны заасан дансанд буцаана.
  • Буцаалтын дараа бэлгийн хуудас хаагдана. Ном, хүүхдийн зураг 24 цагийн дотор устана.

Нэмэлт

  • Энэ нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгосон таны эрхийг хязгаарлахгүй.
  • Бидэнтэй шийдэж чадахгүй бол хэрэглэгчийн эрх хамгаалах байгууллагад гомдол гаргаж болно.

Холбоо барих: support@ulger.app