Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-11-03. Үндэс: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021).

Хүүхдийн тань нэр, нас, зураг нь хувийн мэдээлэл. Бид юу авдаг, хэр удаан хадгалдаг, хэнд өгдгөө энд энгийнээр бичлээ.

1. Мэдээллийг хариуцагч

Үлгэр (ulger.app). Мэдээллийг хариуцагч: Tably LLC. Холбоо барих: support@ulger.app.

2. Бид ямар мэдээлэл авдаг вэ

Мэдээлэл
Хүүхдийн зураг (1-3, оруулсан бол)
Хаана
Хаалттай хадгалалтад, зөвхөн таны захиалгад холбоотой
Хэр удаан
Төлөөгүй бол 24 цаг. Төлсөн бол ном бэлэн болсноос хойш 30 хоног
Мэдээлэл
Бөглөсөн мэдээлэл (хүүхдийн нэр, нас, хүйс, зохиомол дүрийн сонголт, сэдэв, гэр бүлийн гишүүн, тэжээвэр амьтны нэр, дуртай зүйл, нутаг, таны нэр, зориулах үг)
Хаана
Манай мэдээллийн сан
Хэр удаан
Төлөөгүй бол 24 цаг. Төлсөн бол номтой хамт 1 жил
Мэдээлэл
Ном (үлгэр, хүүхэдтэй адил зурсан зургууд, уншиж өгөх хоолой, PDF)
Хаана
Хаалттай хадгалалтад, зөвхөн таны захиалгад холбоотой
Хэр удаан
Төлөөгүй бол 24 цаг. Төлсөн бол 1 жил. Дараа нь автоматаар устана
Мэдээлэл
Бэлгийн хуудас (ном, хүүхдийн нэр, зориулах үг, таны нэр)
Хаана
Нийтэд нээлттэй боловч зөвхөн таамаглах боломжгүй холбоосоор нээгдэнэ. Хайлтын системд гарахгүй
Хэр удаан
Номтой хамт 1 жил. Номоо устгавал хамт устана
Мэдээлэл
Захиалгын код, хувийн холбоос, дүн, төлбөрийн цаг, QPay нэхэмжлэхийн дугаар
Хаана
Манай мэдээллийн сан
Хэр удаан
Номтой хамт устана. Борлуулалтын тооцоонд зөвхөн захиалгын код, дүн, огноог хадгална (хувийн мэдээлэлгүй)
Мэдээлэл
Зөвшөөрлийн бүртгэл (цаг, бичвэрийн хувилбар)
Хаана
Манай мэдээллийн сан
Хэр удаан
Номтой хамт устана
Мэдээлэл
IP хаяг (нууцалсан хэлбэрээр, өдөрт үнэгүй харах хязгаарт)
Хаана
Манай мэдээллийн сан
Хэр удаан
2 хоног хүртэл
Мэдээлэл
Сайтын ашиглалт: нээсэн хуудас, хийсэн алхам (зураг сонгосон, үнэгүй үзсэн, төлбөр эхлүүлсэн, татсан), төлбөрийн дүн, аль сурталчилгаанаас ирсэн, браузерын төрөл. Нэргүй дугаараар
Хаана
Ашиглалтын шинжилгээ (PostHog)
Хэр удаан
1 жил хүртэл. Зураг, нэр, үлгэрийн бичвэр, номын линк агуулахгүй
Мэдээлэл
Алдааны мэдээлэл: алдаа гарсан хуудас, браузерын төрөл, техникийн тайлбар
Хаана
Алдаа хянах үйлчилгээ (Sentry)
Хэр удаан
90 хоног хүртэл. Зураг, нэр, үлгэрийн бичвэр, номын линк агуулахгүй
Мэдээлэл
support@ulger.app руу бичсэн имэйл
Хаана
Манай имэйлд
Хэр удаан
Асуудал шийдэгдсэнээс хойш 1 жил
Мэдээлэл
Хөтөч дээрх хадгалалт (бөглөж буй хариулт, захиалгын код, холбоос)
Хаана
Зөвхөн таны төхөөрөмж
Хэр удаан
Та цэвэрлэх хүртэл, эсвэл ном устах хүртэл

Зураг заавал биш. «Зохиомол дүр» сонговол хүүхдийн зураг огт авахгүй.

Бид бүртгэл, утас, имэйл, регистрийн дугаар шаарддаггүй. Төлбөрийн банкны мэдээллийг QPay хадгална, бид авахгүй.

3. Яагаад ашигладаг вэ (зорилго)

Зөвхөн дараахад:

  1. Таны мэдээллээс үлгэр бичиж, хүүхэдтэй адил зураг зурж, уншиж өгөх хоолой бүтээх.
  2. Төлбөрийг шалгаж, бүтэн ном, PDF, бэлгийн хуудсыг өгөх.
  3. Хүндрэл гарвал номыг олж, тусалж, хуудас дахин зурах, мөнгө буцаах.
  4. Алдааг засах, хэт их ашиглалтаас хамгаалах, сайтыг хэвийн ажиллуулах.

Хүүхдийн зургийг зөвхөн энэ номыг зурахад ашиглана. Зурагт нүүр тод байгаа эсэхийг шалгана, гэхдээ нүүрийг таних, хүнийг тодорхойлох зорилгоор ашиглахгүй.

Бид хүүхдийн тань зураг, мэдээллийг сурталчилгаанд ашиглахгүй, хиймэл оюун ухаан сургахад ашиглахгүй, зарахгүй, бусдад өгөхгүй.

4. Таны зөвшөөрөл

Зөвшөөрлийн тэмдгийг тавьснаар та энэ бодлогыг зөвшөөрнө, үүнд:

  • та 18-аас дээш настай;
  • та хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь, эсвэл тэдний зөвшөөрөлтэй;
  • хүүхдийн мэдээлэл, зургаар ном бүтээж, дээрх хугацаагаар хадгалах;
  • мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчид Монголоос гадна боловсруулж, хадгалж болох (5-р хэсэг);
  • гэр бүлийн гишүүдийн нэрийг бичихдээ тэд дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байх.

Зөвшөөрлөө хүссэн үедээ буцаах боломжтой (6-р хэсэг). Буцаахаас өмнө хийсэн боловсруулалт хууль ёсных хэвээр байна.

5. Мэдээлэл хэнд очдог вэ

Бид үйлчилгээг хэрэгжүүлэхэд дараах үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Тэд мэдээллийг Монголоос гадна боловсруулж болно:

  • Мэдээллийн сан, хаалттай хадгалалт: Supabase
  • Сайтын хост: Vercel
  • Үлгэр бичих, зураг зурах: Google (бөглөсөн мэдээлэл, хүүхдийн зураг; хиймэл оюун ухаан сургахад ашиглахгүй)
  • Уншиж өгөх хоолой: ElevenLabs (зөвхөн үлгэрийн бичвэр)
  • Төлбөр: QPay
  • Ашиглалтын шинжилгээ: PostHog (зураггүй)
  • Алдаа хянах: Sentry (зураггүй)
  • Сурталчилгааны хэмжилт: Meta (нээсэн хуудас, төлбөрийн дүн, төлсөн эсэх; зураг, нэр илгээгддэггүй)

Эдгээрт зөвхөн дээрх зорилгод шаардлагатай мэдээллийг өгнө.

6. Таны эрх

Та дараахыг хүсэж болно:

  • бидэнд ямар мэдээлэл байгааг мэдэх;
  • мэдээллийнхээ хуулбарыг авах (PDF);
  • мэдээллээ засуулах;
  • мэдээллээ устгуулах (хугацаанаас өмнө);
  • зөвшөөрлөө буцаах;
  • гомдол гаргах.

Яаж хүсэх вэ: Номын хуудасны доод талын «Номыг устгах» товчоор номоо зураг, хоолой, PDF, бэлгийн хуудастай нь шууд устгана. Эсвэл support@ulger.app хаягаар захиалгын кодоо бичнэ. Бид 3 ажлын өдөрт хариулна. Устгах хүсэлтийг ихэвчлэн 24 цагийн дотор биелүүлнэ. Таныг захиалгын код, холбоос, эсвэл төлбөрийн баримтаар таньж шалгана.

Хүүхдийн нөгөө эцэг эх, асран хамгаалагч: Номыг устгуулахыг хүсвэл бэлгийн хуудасны холбоосыг support@ulger.app руу илгээнэ үү.

Гомдол: Бидэнтэй шийдэж чадахгүй бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргаж болно.

7. Хэрхэн хамгаалдаг вэ

  • Холболт нууцлагдсан (HTTPS).
  • Хүүхдийн зураг, ном, бөглөсөн мэдээлэл хаалттай хадгалалтад. Холбоос нь таамаглах боломжгүй нууц хаяг.
  • Захиалгын кодоор ном нээгддэггүй. Зөвхөн хувийн холбоосоор нээгдэнэ.
  • Бэлгийн хуудас хайлтын системд гарахгүй.
  • Мэдээллийг зөвхөн хариуцсан хүн, шаардлагатай үед харна. Хандалтыг бүртгэнэ.
  • Хугацаа дуусахад мэдээлэл автоматаар устана.
  • Мэдээлэл алдагдах тохиолдолд хуулийн дагуу холбогдох хүмүүст яаралтай мэдэгдэнэ.

8. Хүүхдийн мэдээлэл

  • Номыг зөвхөн 18-аас дээш насны, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч эсвэл тэдний зөвшөөрөлтэй хүн захиална.
  • Бэлгийн хуудсанд хүүхдийн эх зураг харагдахгүй. Та өөрөө асаавал л харагдана. Эх зураг 30 хоногийн дараа устахад бэлгийн хуудаснаас ч алга болно.
  • Бэлгийн хуудсанд хүүхэдтэй адил зурсан зургууд, нэр нь харагдана.
  • Хүүхдийг үргэлж хувцастай, насанд нь тохирсон байдлаар зурна.
  • Бэлгийн хуудасны холбоосыг итгэдэг хүмүүстээ л илгээгээрэй.
  • Хүүхдийн тань зураг, номыг сурталчилгаанд хэзээ ч ашиглахгүй.

9. Өөрчлөлт

Энэ бодлого өөрчлөгдвөл сайт дээр нийтэлнэ. Зорилго өөрчлөгдвөл таны шинэ зөвшөөрлийг авна.

Холбоо барих: support@ulger.app